Компьютер (Тооцоолон бодох электрон машин)
Өнөөгийн бидний амьдралд Компьютер буюу (Тооцоолон бодох электрон машин)
нь хүн бүрийн хэрэглээ болоод байна. Хүн бүрт компьютер дээр ямар нэг
асуудал үүсч тэдгээрийг шийдвэрлэхэд хүндрэл тулгардаг. Бид компьютерийг
хэрэгцээт зүйлээ хийж л мэддэг харин түүн дотор ямар төхөөрөмжүүд
хэрхэн хоорондоо харицаж ажилладаг талаар мэддэггүйгээс болоод ямарваа
гэмтэл эвдрэл гарахад хэрхэн оношлох засварлах талаар мэддэггүй тиймээс
гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн оношлох засварлах талаар зөвлөгөө бэлдлээ.
Компьютерийн зохион байгуулалт
Компьютер нь үндсэн 4 хэсгээс бүтдэг. Үүнд: Дэлгэц (Monitor), Процессор (Processor), Оролтын төхөөрөмж (Input device), Гаралтын төхөөрөмж (Output device) гэсэн
хэсгүүдээс бүтдэг. Дэлгэц нь орчин цагийн хөгжлийг даган хөгжиж хэв
загвар, цанар, аюулгүй ажиллагаа нь улам нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн
үед дэлгэц нь хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэггүй дэлгэц гаргаж
байгаа нь томоохон ололт амжилт юм.
Case буюу компьютерийн гадна хайрцаг энэ нь компьютерийг нэг бүхэл болгохоос гадна тоос шороо орох гадны биетээс хамгаалдаг.
Case нь янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд хамгийн гол нь агаарын урсгалыг стандартын дагуу тооцоолсон байх ёстой.
- Processor-ын бүтэц, төхөөрөмжүүдийн үүрэг
Компьютерийн processor нь доорх үндсэн хэсгүүдээс бүтнэ.
Тэжээлийн блок (power supply)
нь төхөөрөмжүүдийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг хувиарлаж
түгээх зориулалттай бөгөөд төхөөрөмж бүр өөр өөр хүчдэл хэрэглэдэг тул
тэр болгонд тохирсон хүчдэлийг гаргадаг төхөөрөмж юм.
Эх хавтан (mainboard)
нь төхөөрөмж хоорондын мэдээллийг цэгцлэх төв процессор руу дамжуулах
үүрэгтэй юм. Эх хавтаны үзүүлэлт өндөр байх тусам мэдээллийг хурдан
цэгцэлж хурдан дамжуулдаг.
Хатуу диск (hard drive)
нь мэдээллийг хадгалах дамжуулах үүрэг гүйцэтгэхээс гадна үйлдлийг
системийг өөр дээр хадгалж ажиллах очинг бүрдүүлдэг гол төхөөрөмжүүдийн
нэг юм.
Санах ой (ram) нь төв процессороос өгсөн командыг дарааллыг санаж дараа дараагийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг төхөөрөмж юм. санах ой (ram) нь дотроо 2 төрөл байдаг ба тэдгээрийг SDR, DDR гэж хуваадаг. SDR гэдэг нь Pentium III загвар ба түүнээс өмнөх загдаруудад байдаг сүүлийн үед хэрэглэхгүй байгаа учир нь Pentium III загварыг хэрэглэдэг газар бараг байхгүй болсон.
DDR ram нь сүүлийн үед хэрэглэдэг загваруудад таарах бөгөөд DDR дотроо мөн I,II гэж ялгардаг. Дээрх зурган дээр SDR,DDR ram- ын ялгааг харуулсан байна.
CD-уншигч (rom)
Дэлгэцийн карт (video card)
процессорын боловсруулсан мэдээллийг дэлгэц рүү дамжуулах ба энэ тухайн
эх хавтангийн загвараас шалтгаалан нэмэлт ба үндсэн төхөөрөмж болдог.
Уг төхөөрөмжүүд нь Multimedia чиглэлийн хүмүүст түлхүү хэрэглэгддэг. Мөн компьютерийн тоглоом тоглоход маш их хэрэг болдог төхөөрөмж юм.
төв тооцоолон бодох хэсэг (cpu) нь компьютерийн тархи гэж хэлж болохуйц төхөөрөмж бөгөөд үйлдлийг боловруулах үйл явцыг хийдэг юм.
Компьютер нь эдгээр 7 хэсгээс бүтэх ба эдгээр нь хоорондын харилцаа холбоог үүсгэж тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг юм.
- Оролтын төхөөрөмж (Input device)
Энэ
ангилалд хэд хэдэн төхөөрөмж багтах бөгөөд тэдгээр нь өөр өөрийн үүрэг
зориулалттай боловч процессор мэдээллийг оруулах үндсэн нэг л үйлдэл
гүйцэтгэдэг юм. Үүнд: гар (keyboard), хулгана (mouse), scanner, flash disk гэх зэрэг ордог.
- Гаралтын төхөөрөмж (Output device)
Уг ангилалд маань мөн адил хэд хэдэн төхөөрөмжүүд багтана. Үүнд: хэвлэгч (printer), speaker, flash disk гэх зэрэг ордог.
Ихэнхи хэрэглэгчид
- компьютерийнхаа юунаас бүтдэг
- ямар ямар эд анги нь гэмтдэг ба
- тэдгээрийн гэмтэлийг оношлож сэргээн засварлаж болох тал дээр мэдлэг мөхөс байдаг.
Мөн
компьютерийнхээ үйлдлийн системд гарах энгийн алдаанууд болон программ
хангамжаас шалтгаалсан алдаа гэмтэлийг техник хангамжийн алдаатай
андуурч эд анги нь гэмтсэн шатсан гэх зэрэг ойлголт төрдөг. Үүний тулд техникийн алдаа буюу системийн алдааг ялгаж таньдаг болох нь чухал юм.
Хэрэглэгч компьютерээ
- яавал гадны нөлөөнөөс хамгаалах ба
- хурд хүчийг нь нэмэгдүүлж болох зэрэг асуудлуудыг өөрөө шийдвэрлэхэд тус дөхөм болох нь зүйтэй.
Мөн өөрийн хэрэглэж байгаа компьютерээ
- ямар үйлдвэрийн,
- хөгжилийн ямар түвшинд байгаа зэргийг нь хэрэглэгч мэдэх шаардлагатай.
Энэ
үед зохион бүтээгдэж байгаа ихэнхи компьютерүүдийн эд ангиуд нь энгийн
нүдээр харж жирийн багажаар засахын аргагүй нарийн техник технологиор
бүтээгдсэн байдаг. Иймд PC хэрэглэгчид өөрийн компьютерийнхаа эвдрэлийг оношлох хэрэгцээ гарвал засварлаж сурах нь нэн тэргүүнд шаардлагатай юм. Ихэнхи
компьютерийн тэжээлийн блок нь л шатаж гэмтдэг ба ерөнхийдөө тэжээлийн
блокийн гэмтэлийг оношлож засварлаж сурвал компьютерийнхаа хүчдэлээс
болж гэмтсэн гэмтэлийг бүрэн засаж чадаж байна гэж ойлгож болно. Орчин үетэй хөл нийлэх үүднээс сүүлийн үеийн компьютерүүдийн техник сэлбэг хэрэгсэлийг тус тусад нь авч үзэж судлах шаардлагатай
болсон. Мөн зарим төхөөрөмжүүдийн алдаа гэмтэлийг илрүүлэх кодыг оруулж
өгсөн нь гэмтэлээ оношлоход дөхөм болох нь зүйтэй юм. Хэрэглэгч
компьютерээ өөрийн хүссэнээр засаж чаддаг болвол эдийн засгийн хувьд
ашигтай ба компьютер засварийн газарлуу явах шаардлагагүй тул цаг
хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай юм. Сүүлийн
үеийн компьютерүүдийн эвдрэлийг оношлож сэргээн засварлахад төвөгтэй
болсон. Учир нь маш өндөр технологиор бүтээгдэж үйлдвэрлэгдэж байгаа
билээ. Тэдгээрээс засаж сэлбэж болох төхөөрөмжүүдийг нь өөрөө засаж
сурах нь нэн тэргүүний хэрэгцээ билээ.
Компьютер үйл ажиллагааны хурд нь CPU болон Mainboard, Ram гэсэн
төхөөрөмжүүдийн харилцан хамаарлаас шалгаалдаг бөгөөд тэдгээр
төхөөрөммжүүд нь хоорондоо зохицож нэг нь нөгөөгөө дэмжин ажиллаж чадвал
таны компьютер өндөр хурд ажиллах болно. Төхөөрөмж бүр өөрийн гэсэн фирмийнх байдаг. CPU-г Intel, AMD болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг ба IBM, Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерууд Intel чипийг ашигладаг ба HP-ын компьютерууд AMD фирмийн CPU-г хэрэглэсэн байдаг. бол Apple Macintosh төрлийн компьютерууд Motorola фирмийн CPU-г хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) CPU-тай компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тулSun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв. Intel фирм нь дараах дугаарын CPU-үүдийг үйлдэрлэсэн байна. Үүнд: Intel®
Pentium™, Pentium™ MMX, Pentium™ Pro, Pentium™ II, Pentium™ 3, Pentium™
3-M, Pentium™ 4, Pentium™ 4-M, Pentium™ M, Pentium™ D, Pentium™ XE,
Pentium™ Dual Core, Core™ Solo, Core™ Duo, Core™ 2 Duo, Core™ 2 Quad,
Core™ 2 Extreme, Celeron™ (P2/P3/P4/PM/CL) and Xeon™ (P2/P3/P4/C2D/C2Q) ;
Core™ i3, Core™ i5, Core™ i7, Core™ i7 Extreme ; Itanium™, Itanium™ 2 ;
AMD фирм нь дараах дугаарын CPU-үүдийг үйлдэрлэсэн байна. Үүнд:
AMD® Am5x86, K5™, Geode LX, K6™, K6™-2, K6™-III, K6™-2+, K6™-III+,
Athlon™ (4, XP, MP), Duron™, Sempron™ (K7/K8), Athlon™ 64, Athlon™ 64
X2, Turion™, Opteron™, Athlon™ FX, Phenom™, Phenom™ II, Athlon™ II ;
Харин эх хавтангийн хувьд компьютер үйлдвэрлэгдчийн өөрийн фирмийн эх хавтанг хэрэглэдэг ба тэдгээр нь Intel, AMD фирмүүдийн CPU-нд зориулж эх хавтангаа гаргадаг. Apple Macintosh-ын хувьд Motorola CPU-нд зориулан эх хавтангаа гаргаж комдьютераа үйлдвэрлэдэг.
Реntium IY, Реntium
D, Xeon, Dual 2 Core, Core 2 Dua төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн
дугаар нэмэгдэх тутамд процессорын хурд илүү болж, ингэснээр үйлдлийг
богино хугацаанд гүйцэтгэх юм. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт
RISC чипийг ашигладаг.
. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг.
1 MHz гэдэг нь 1 секундэнд 1сая цикл эргэлдэнэ гэсэн үг юм.
Intel фирмийн
хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz
байсан бол хамгийн сүүлд гаргасан Intel Core i7 Extreme Edition чипийн
процессорын хурд 3.2 GHz юм байна.
No comments:
Post a Comment